Европын холбоо 30 хоногийн хугацаанд Европын холбооны бус иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй гэж Германы канцлер Ангела Меркель Берлинд хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
“Евро комиссоос гаргасан, Европын холбоонд хамаарахгүй орнуудаас Европ руу орж ирэх хязгаарлалт, өөрөөр хэлбэл хориг тавих тухай саналыг би хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдэж байна” хэмээн тэрбээр хэлсэн аж.
Герман улс 30 хоногийн энэ хоригт нэн яаралтай нэгдэнэ. Үүнээс өмнө Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ч Европын холбооны гадаад хилийг хаахыг дэмжиж байна гэсэн юм. Европын нутаг дэвсгэрт коронавирусгүй нэг ч улс үлдээгүй байна.