ОХУ-аас ирэх иргэдийн тоо нэмэгдэж болзошгүй байна байгаа талаар ЭМЯ-аас мэдээллээ. Тиймээс Алтанбулаг боомтоор ирэх иргэдийг хүлээн авах бэлтгэлийг Сэлэнгэ, Дархан хотод хангаж байгаа аж.
Эрүүл мэндийн салбар сайдын тушаалын дагуу Коронавирусын халдварын 1, 10, 100 тохиолдол бүртгэхэд хэрхэн яаж ажиллах төлөвлөгөөгөө баталчихсан байгаа бөгөөд төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байгаа гэдгийг дуулгалаа.
Мөн түргэн тусламжийн дуудлага мэдээлэлд анхаарал хандуулж ажиллаж байна. Ачаалал ихсээд эмнэлгийн ор дүүрвэл яах вэ гэх төлөвлөгөө баталсан байгаа. Өрхийн эмч нарийг сургах ажлыг хийж байна.
Гэрээр тусгаарласан иргэдийг хянах тал дээр бусад байгууллагатай хамтран ажиллах үүрэг чиглэл өгсөн байгаа.
ДЭМБ-ийн аргачлалаар үндэслэлээд бэлтгэл ажлаа хангаад ажиллаж байна гэдгийг<ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэллээ.