Түргэвчилсэн оношлуураар дахин нэг иргэний хариу эерэг буюу халдвартай гарсан байна. Гэхдээ лабораторын шинжилгээний хариу үдээс хойш гарахыг хүлээж байгаа аж.
Халдвартай гол хүмүүсээ хурдан илрүүлэхийн тулд энэ оношлуурыг ашиглаж байна. Үдээс хойш гарах шинжилгээний хариуг аваад нэгтгээд олон нийтэд мэдээлэл өгөх талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ. Урьдчилсан байдлаар шинжилгээний хариу нь Коронавирусын халдвартай гарсан иргэн нь Берлин-Москва-Улаанбаатарын нислэгээр ирсэн хүн юм байна.
Халдвар авсан нь батлагдсан иргэдийн хувьд эмчилгээ үргэлжилж байгаа бөгөөд биеийн байдал нь тогтвортой байгаа аж.