Эмнэлгийн тусламжийн бэлэн байдлын талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар тусгаарлан нийт 2277 иргэн байгаа бөгөөд ажиглалтад 1337 иргэн хянагдаж байна. Харин халдвар авсан иргэдтэй ойр байсан сэжиг бүхий 300 хүн хянагдаж байгаа бөгөөд үүнээс дөрвөн тохиолдлыг нарийн хяналтад байлгаж байгаа юм байна. Харин халдвар батлагдсан 5 тохиолдол байна.
Истанбулаас ирэх хүний тоо тодорхой биш байна. 252 иргэн ирнэ гэсэн мэдээллийг урьдчилсан байдлаар өгсөн байгаа. Эдгээр хүмүүсийг гурван газарт байлгахаар бэлтгэл ажил хангагдаж байна.
Урьдчилсан байдлаар биеийн байдал хүнд 1 хүүхэд ирнэ гэсэн мэдээллийг өгсөн учраас халдвартын эрчимт эмчилгээний эмчийг явуулсан байгаа.
Тусгаарлах байранд ажиглалтад байгаа иргэдийн биеийн байдал тогтвортой байна. Яаралтай тусламж эмч нарыг томилж ажиллуулж байна” гэв.