Эрчим хүний яамны эрчим хүч түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Насантогтох мэдээлэл хийлээ. Тэрбээр “Цахилгаан, дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм, Эрчим хүчний шугам сүлжээ хамгаалах дүрэм шинэчлэн батлагдсантай холбоотой мэдээлэл өгье. Энэ дүрэм нь 2001 оноос хойш шинэчлэл өөрчлөлт хийгдээгүй байсан.
Эрчим хүчээр хангагч байгууллага, хэрэглэгч хоёрын хоорондын харилцааг зохицуулсан дүрэм байгаа юм. Ялангуяа хэрэглэгчтэй холбоотой томоохон заалтууд шинэчлэгдэн орсон. Хэрэглэгчдийн хамгийн их хүсэлт тавьдаг, техникийн нөхцөлтэй холбоотой асуудлууд тусгагдсан. Цахимаар хүсэлт саналуудыг авдаг болсон. Цаг хугацааны хувьд богино буюу 14 хоног шийдэгддэг. Тооцооллуудыг иргэд өөрсдөө цахимаар хянадаг системийг нэвтрүүлсэн байгаа. Үүнийг баталгаажуулсан дүрэм шинэчлэн батлагдлаа.
Эрчим хүчээр хангах, найдвартай хэрэглээг хангахад тулгамдаж байгаа асуудал бол шугам сүлжээ хамгаалах дүрэм, зурвасыг зөрчих асуудал их гарч байна. Энэ дүрмийг зөрчсөн хэрэглэгчийг цахилгаанаар хангахгүй байх зохицуулалт орж ирсэн.