Хөл хорионд байх, эсвэл гэрээсээ ажиллах үед жин нэмэх эрсдэл илүү өсдөг. Үүнээс зайлсхийхийн тулд хүнсний бүтээгдэхүүн ихээр авах, хоолны хооронд нэмэлт зүйлс хэрэглэхгүй байх хэрэгтэй гэж Оросын хоол судлаач эмч Иван Алименко зөвлөж байна.
Ийм үед дэлгүүр рүү ойр ойрхон явж, хүнсний бүтээгдэхүүнээ бага багаар, ялангуяа дуртай бүтээгдэхүүнээ цөөн тоогоор авч байх хэрэгтэй гэнэ.
“Өдөөх бүтээгдэхүүн гэртээ хадгалсан хүмүүс дунджаар 9 кг илүү жин нэмдэг. Тиймээс дуртай бүтээгдэхүүнээ бага хэмжээгээр хадгалж, бүр тэсэхгүй бол нэг дор идчихээд дахиж хайхгүй байх нь зөв” гэж Алименко тайлбарлажээ.
Мөн жин нэмэхгүй байх зорилгоор хоол хүнсний өдрийн дэглэм хөтөлж, калорио тооцох хэрэгтэй. Гэртээ удаан байх үед хоногт дунджаар 2000 ккал илчлэг авах нь зөв. Алименкогийн тайлбарласнаар самар, алим болон бусад жимс жин нэмэх шалтгаан болж болзошгүй. Учир нь эдгээр нь илчлэгтэй хэрнээ бүрэн цатгадаггүй. Харин ашигтай амттанд тослоггүй сүүтэй, сахар орлуулагчтай кофе орж болно. Ийм ундаа нь шингэний нөөцийг нөхөхөөс гадна илчлэг багатай. Үүнээс гадна сунгалтын дасгал үе үе хийж, зурагтынхаа өмнө бүжиглэж, сэтгэл санаагаа өөдрөг байлгах хэрэгтэй гэж хоол судлаач мэдэгджээ.
Эх сурвалж: https://iz.ru