Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр “Мундахгүй их ажил байхад ээлжлээд л утасдаад байх юм аа. Утсаа салгаад байхад л дахин дахин залгаад байх юм. Нэг цаг, хагас минутын өмнө мэдээ авч дамжуулахаас илүү… Судалгаа, шинжилгээний ажил, ойрын хүмүүсийг судлах гээд их ажил байна шүү дээ. Тиймээс мэдээлэл авах гэж утасдаж байгаа байдал ажилд их төвөг учруулж байна.
Мэдээлэл хүргэх гэж уралдмааргүй байна. Тэнд мэдээж тодорхой хэмжээнд хүмүүс сандарч, яаралтай зохион байгуулалт хийж, зохицуулах ажил их байна. Тиймээс нэг урсгалаар мэдээллээ авах хэрэгтэй байна. Бидний үйл ажиллагаанд чирэгдэл битгий учруулаачээ” хэмээн учирлан гуйв.
Мэдээллийг нуух шаардлага байхгүй. Шинжилгээний хариу гарангуут бид халдвар тархах байдлыг хумих нь цухал. Бүх үйл явдал дэс дараатай өрнөж байна. Дандаа шинэ асуулт гарч ирж байна. Түүний хариуг олох гэж хүмүүс байнга ярилцаж байна. Нарийн нөр их ажил байна.
Эмч, мэргэжилтнүүдийн утас хүртэл үй зайгүй дуугарч байна. Тэнд хангалттай ядарч, ажиллаж байгаа хүмүүсийг ингэж бас стрестүүлж, сандаргаж, хүндрэл учруулмааргүй байна.