ШӨХТГ-аас 3 сарын 12-16-ны хооронд Номин тав трейд ХХК буюу УИД-ийн “Номин супермаркет”-д махны үнэ нэмсэн тухай мэдээллийн дагуу хяналт шалгалт хийсэн байна.
3 сарын 10-ны өдрөөс хонины ястай махны үнийг кг тутамд 1500 төгрөгөөр, үхрийн ястай махыг 2000 төгрөгөөр, үхрийн цус махыг 3000 төгрөгөөр тус тус нэмсэн байна. Тухайлбал үхрийн цул махыг 1 кг 14999 төгрөг байсныг 17 999 төгрөг болгон нэмсэн нь тогтоогдсон.
Тиймээс улс оронд үүссэн онцгой нөхцөл байдлын үед худалдааны хууль бус арга хэрэглэн хэрэглэгчийг хохироосон явдал Зөрчлийн хэрэг үүсгэн 20 сая төгрөгийн торгууль оногдуулах шийдвэрийг гаргажээ.