Коронавирус өвчний голомт Бүгд Найрамдах Хятад Ард Улсад бий. Хил залгаа гэдэг утгаараа өндөр эрсдэлтэй орны тоонд Монгол багтаж байсан юм. Харин өнөөдрийн байдлаар нэг ч иргэн энэ өвчин хүрээгүй. Бүртгэгдсэн нэг тохиолдол нь Франц улсын иргэнд зөөвөрлөгдөн ирсэн байгааг олон улсад мэдээлж байна.
Монголын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй шат дараалсан арга хэмжээ, урьдчилан сэргийлсэн байдал нь цаг үеэ олсон, оновчтой байсныг онцолжээ. Мөн иргэд нь заавар зөвлөмж, зөвлөгөөг сайтар дагаж, нийтээрээ өвчнөөс урьдчилан сэргийлж чадсан гэдгийг дамжуулсан байна.
Монгол улс өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдмэгц хөл хорио тогтоох, сэжигтэй иргэнтэй уулзсан хүмүүсийг яаралтай олж илрүүлэх гээд өвчний тархалтаас сайтар урьдчилан сэргийлж байгааг онцолсон байна. Цаашид ч энэ арга хэмжээгээ үргэлжлүүлэн авахыг сануулжээ. Харин Европ болон бусад улс оронд Монголын арга хэмжээ туршлага болох ёстойг сануулжээ.
TV5