Улаанбаатар хотод 2020 оны хоёрдугаар сард ДОХ-ын тохиолдол илрээгүй гэсэн таатай мэдээ байна. Улсын хэмжээнд бүртгэгдсэн ДОХ-ын нийт тохиолдол 288 байгаа аж.
Дашрамд тодотгоход, ДОХ-ын халдварт олон хүчин зүйл нөлөөлж байна гэж эрүүл мэндийн байгууллагаас мэдэгддэг.
Тухайлбал:
- Өндөр эрсдэлтэй зан үйл, ижил хүйстнүүд, бэлгийн олон хавьтагчтай байх
- Нийт хүн ам болон эрсдэл өндөртэйд тооцогдох бүлгийн дунд БЗДХ өргөн тархсан
- ХДХВ-аас хамгаалах мэдлэг мэдээлэл дутмаг
- Биеэ үнэлэгчид тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа
- Бэлгэвчийн хэрэглээ бага
- Гадаад болон дотоод шилжилт хөдөлгөөн их
- Ялгаварлан гадуурхалт
- Архи хэтрүүлэн хэрэглэх зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна.
- Халдварын тархалт ижил хүйстэн болон эмэгтэй биеэ үнэлэгчид гэсэн хүн амын хоёр бүлэгт төвлөрч байна.