Өнөөдөр Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн багш, удирдах ажилтнууд хорио цээрийн дэглэмийн үед Теле хичээл зохион байгуулж байгаа БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, БМДИ, судлагдахууны баг болон хичээл зааж, чиглүүлж байгаа багш нартаа сэтгэлийн дэм болгон 2,3 дугаар сарын унааны мөнгөө цуглуулан 1 сая төгрөгийг хандивлалаа. Хандивыг тус сургуулийн удирдлагууд БМДИ-ийн дэд захирал Д.Энх-Амгалан болон албаны дарга нарт гардуулан өглөө.
Теле хичээл бэлтгэх багийнханд сэтгэлийн дэм өгч, хандив өргөсөн Та бүхэндээ маш их баярлалаа.