Бэлэн мөнгө бол дэлхий дахинаа коронавирусын халдвар тархах бас нэгэн эх сурвалж байж маадгүй гэж ДЭМБ-ын мэдээллээс эш татан Оросын хэрэглэгчдий хяналт шалгалтын газраас ням гарагт мэдэгджээ.
ДЭМБ-ын мэдээллээр вирус мөнгөн дэвсгэртүүдэд дөрөв хоног хүртэл, хуванцар эдлэл дээр ес хоног хүртэл идэвхтэй байдаг гэнэ. Тиймээс бэлэн тооцоо хийх буюу банкны карт ашиглахаас татгалзаж, интернэт гүйлгээ хийхийг уриалж байна.
“Зээлийн байгууллагаас гаргасан мөнгөн дэвсгэртүүдийг Оросын банкинд орж ирсэн цагаас нь хойш дор хаяж 14 хоног байлгана. Энэ байдлаар зээлийн байгууллагууд цэвэр мөнгөн дэвсгэрт олж авхна. Гэхдээ бүх мөнгөн дэвсгэрт банкинд нэвтрэхгүй шүү дээ” хэмээн мэдэгдэлд тэмдэглэжээ.
ДЭМБ-аас мөн гараа маш сайн угааж, бэлэн мөнгөтэй харьцах үедээ нүүрэндээ гараа хүргэхгүй байх, түүнчлэн халдваргүйжүүлэгч хэрэгслээр гар утсаар арчихыг зөвлөж байна. ДЭМБ-ын сүүлчийн мэдээллээс үзэхэд вирус дэлхийн 144 оронд тархаж, 152 527 хүн халдвар авч, 5773 хүн нас баржээ.