Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны эхний 2 сард урьдчилсан гүйцэтгэлээр 2.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 360.7 (14.2%) тэрбум төгрөгөөр буурлаа. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 439.2 (23.8%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлөв. Харин боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 36.7 (8.0%) тэрбум төгрөгөөр, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарын үйлдвэрлэл 41.7 (18.3%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны 2 дугаар сард 1.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 99.6 (8.8%) тэрбум төгрөгөөр буурлаа. Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 85.7 (11.5%) тэрбум төгрөгөөр, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 9.7 (3.8%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлөв.