Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Олон улсын нислэг зогссонтой холбоотойгоор маш олон иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Эхний ээлжинд хоёр хоногийн турш БНСУ-д байгаа иргэдийг бүртгэсэн. Энэ дагуу нийт 500 хүн бүртгүүлээд байна.
Эхний ээлжинд хүнд өвчтэй, жирэмсэн, нялх хүүхэдтэй, өндөр настай зэрэг нийт 250 хүнийг эхний ээлжинд авчрахаар болсон. Тэдгээр иргэдийг 14 хоног тусгаарлах зардлыг иргэд өөрсдөө гаргана. Тусгаарлах байрны зардлыг урьдчлан төлснөөр нислэгийн тасалбараа баталгаажуулна.
Цаашид Токио, Москва, Берлин, Истанбулд гацаад байгаа иргэдээ авна. Бусад улсад халдварын шинж тэмдэггүй иргэдээс шинжилгээ авахад үнэ өндөр төдийгүй хүндрэлтэй байгаа учраас тухайн улсад нь шинжилгээ авах боломжгүй болж, иргэдээс ямар нэг шинж тэмдэг илэрсэн эсэх асуумжийг бөглүүлж байна.
Хэрэв өвчний шинж тэмдгийг нуун дарагдуулсан байвал хорих ялтай. 18 мянга хүртэл оношилгоо хийх хүчин чадалтай. Олон эмнэлэгт хандсан ч огт боломжгүй гэсэн. Утсаар мэдэгдэж, өөрийгөө тусгаарлаж ажигла гэж байгаа юм байна.
Цөөн тооны эмнэлэгт хандахад нэг удаад 20 орчим иргэнд шинжилгээ хийх боломжтой. Шинжилгээ өгсний дараа хаана тусгаарлах вэ гээд асуудал гарч байна. Тиймээс иргэд асуумжийг тов тодорхой бөглөх шаардлагатай юм.