Бүгд Найрамдах Солонгос Улсад Монгол Улсын хоёр иргэн “COVID-19” халдвар авсан гэх мэдээллийн талаар БНСУ-ын талаас албан ёсны мэдээллийг хүлээж байна.
БНСУ-ын хэвлэлүүдээр зөрүүтэй мэдээллүүд явж байгаа тул БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас тус улсын Халдварт өвчин судлалын төвтэй холбогдсон бөгөөд тус төвөөс нарийвчилж тодорхой мэдээлэл өгөхөөр боллоо. БНСУ-д ажлын цаг дууссан тул өнөөдөр ажлын цаг эхлэхэд албан ёсны мэдээлэл ирэх төлөвтэй байна.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс