Үндэсний статистикийн хорооноос (ҮСХ) энэ оны хоёрдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа. 2019 оны эцсийн байдлаар дундаж цалин 1 сая 242 мянган төгрөг болж өссөн байна. Энэ үзүүлэлтийг ҮСХ улирал тутам танилцуулдаг.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2019 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нийт 42.0 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 679.8 мянган ажиллагчид хамрагдсан байна.
Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.5 (3.8%) мянгаар, өмнөх улирлаас 141 (0.3%)-ээр тус тус өссөн. Ажиллагчид өмнөх оны мөн үеэс 27.5 (4.2%) мянгаар өсөж, өмнөх улирлаас 5.6 (0.8%) мянгаар буурчээ.