Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Жао Лизянь пүрэв гарагт өөрийнхөө Твиттер хуудсаар дамжуулан АНУ-ын цэргүүд коронавирусыг Хятадын Ухань хотод авчирч, аль болох олон хүн өртүүлэх гэсэн байж болзошгүй гэж мэдэгджээ.
“АНУ-д хэзээ тэг өвчтөн бий болсон бэ? Хэдэн хүн халдварласан бэ? Эмнэлгүүдийг нь юу гэж нэрлэдэг вэ? Магадгүй Америкийн арми Уханьд халдварыг авчирсан байж болзошгүй. Ил тод бай. Мэдээллээ ил болго. АНУ-д бидэнд тайлбар өгөх шаардлагатай” гэж тэрбээр англиар жиргэжээ.
Эх сурвалж: reuters.com