БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шинэ төрлийн коронавирусний халдварт хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах зөвлөлөөс 2020 оны гуравдугаар сарын 12-ны өдөр хэвлэлийн бага хурал хийв. Хэвлэлийн бага хурлын үеэр БНХАУ-ын Эрүүл мэндийн хорооны хэвлэлийн төлөөлөгч, хэвлэл мэдээллийн газрын орлогч дарга Ми Фөнчөн хэлэхдээ “Гуравдугаар сарын 11-ний өдрийн 24 цагийн байдлаар Ухань хотод 8 шинэ тохиолдолд бүртгэгдэж, шинэ халдварын тоо нэг оронтой тоонд хүрсэн байна.
Ухань хот /Хубэй муж/-аас бусад мужид нэг долоо хоногийн хугацаанд 7 шинэ тохиолдолд бүртгэгдсэн бөгөөд үүний 6 нь гадаадаас хилээр нэвтэрсэн иргэд байсан. Одоогийн байдлаар шинэ халдварын тохиолдол буурч, халдварын тархалт бага түвшинд тогтвортой хадгалагдаж байна. Энэхүү статистик мэдээнээс үзвэл БНХАУ-д шинэ төрлийн коронавирусын халдварт хатгалгаа өвчний халдварын оргил үе өнгөрснийг харуулж байна” гэж онцлов. Цаашид цар тахлын тархалтыг бага түвшинд хадгалахын тулд эмчилгээ, оношилгоог тэргүүн эгнээнд тавьж, хэрэгжүүлэхээ илэрхийлжээ.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам