Өмнөд Солонгост “COVID-19” халдварын тоо буурч байгаа гэж мэдээлж байгаа ч лхагва гарагт нийслэл Сөүл хот дахь уг вирусийн тохиолдлын тоо огцом нэмэгдсэн мэдээ ирлээ.
Сөүл хотын даргын мэдээлснээр хотын нэгэн дуудлагын төвтэй холбоотой 93 хүний шинжилгээ эерэг гарснаар хотын хэмжээн дэх хамгийн том тархалт гэгдэж байна. Хотын удирдлагууд интернет кафе, караоке бааруудыг түр хугацаагаар хаахаар болжээ.