Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюутын 3-12 тоотод байрлах 6 нэрийн “Найман тансаг” хүнсний /иргэдийн дунд “Гэрэлтэй цонх” хэмээн нэрлэгдсэн/ дэлгүүр нь согтууруулах ундаа зарж борлуулах тусгай зөвшөөрөлгүйгээр удаа дараа согтууруулах ундаа зарж борлуулсан байна.
Тиймээс энэхүү хууль бус үйлдэлд тус Цагдаагийн газраас 2020 оны 01, 02 дугаар саруудад тус бүр зөрчлийн хэрэг нээн, Зөрчлийн тухай хуулийн 6.4.15-д заасны дагуу нийт 550,000 төгрөгний торгуулийн арга хэмжээ оногдуулж, дахин хууль бус үйлдэл хийхгүй байхыг анхааруулж, баталгаа гаргуулжээ.
Гэвч уг дэлгүүрт 2020.03.11-ний өдөр хийсэн шалгалтаар согтууруулах ундаа дахин илэрч, дэлгүүрийн эзэн болох Н.Б гэгчид зөрчлийн хэрэг нээн холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн зөрчилд нь үйл ажиллагааг зогсоолгох арга хэмжээг авахуулахаар аймгийн мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн байна.