Монгол Улсын Онцгой Комиссын 3 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу ЭСЯ-ны Консулын хэлтэс БНСУ-д богино хугацааны визтэй ирсэн, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн чартер нислэгийн бүртгэл хийх тул 2020 оны 3 дугаар сарын 12, 13-ны /Пүрэв, Баасан/ өдрүүдэд консулын үйлчилгээ үзүүлэхгүй болохыг мэдэгдэж байна.
Иргэд итгэмжлэл, иргэний бүртгэлийн зарим үйлчилгээг цахимаар хүлээн авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авна уу.
http://www.mongolembassy.com/index.php…
ЭСЯ-ны шуурхай утас: 010-8205-3464
МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ