Ираны Ахваз мужид COVID-19-ийн халдвараас сэргийлэх зорилгоор үйлдвэрлэлийн спирт хэрэглэсэн хүмүүсээс зарим нь сохорч, долоон хүн нас барлаа гэж IRNA агентлаг мэдээлжээ. Хүнсний зориулалтын бус спирт хэрэглэсний улмаас дөрвөн хүн сохорсон гэж хотын прокурорын орлогч Али Бираванда хэлсэн байна.
Спиртэнд хордож нас барсан хүмүүсийн тоо цаашид ч нэмэгдэж магадгүй гэнэ. Амиа алдсан хүмүүс бүгд метанол хэрэглэсэн бөгөөд 48 хүн хорджээ.
Хамгийн сүүлчийн мэдээллээр Иранд коронавирусын халдварын 7000 гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 2394 нь эдгэрч, 237 нь нас барсан байна.
Иран улс коронавирусын тархалтыг зогсоох зорилгоор 70 мянга орчим хоригдлоо түр сулласан юм. Шоронгоос суллагдсан хүмүүс нийгэмд аюул заналхийлэл учруулахгүй байлгах зорилгоор шаардлагатай арга хэмжээг авсан байна. Түүнчлэн энэ улсад хичээл сургуулиудыг хааж, хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлажээ.
© News.bigmir.net