АНУ болон өрнөдийн соёл иргэншлийн нэг чаддаг зүйл бол гаднаас нь харахад ямар ч аюулгүй мэт зүйлсийг зэвсэг болгон хувиргах чадвар юм.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа АНУ-ын тусгай албаны гарт Гуравдугаар рейхийн массын сэтгэл зүй, бүлгийн динамик, бүлгийн зан байдлын шинэлэг судалгаанууд орж иржээ. Германы эрдэмтэд хүмүүнлэг байдлыг ч нэг их тоолгүй, хорих лагерийн хүмүүс дээр олон тооны туршилт явуулж байсан бол АНУ гараа ч бохирдуулалгүйгээр шинэлэг байдлаар энэ асуудлыг өөрийн болгон эзэмшжээ.
Үнэхээр ч дайнаас өмнө, мөн нацистууд засгийн эрхэнд гарсны дараа Германы олон сэтгэл судлаач АНУ руу цагаачилсан байдаг. Тухайлбал, домогт Курт Левин 1933 оны наймдугаар сард АНУ-д цагаачлан ирж, хожим нь Массачусетсийн технологийн дээд сургуулийн бүлгийн динамикийн судалгааны төвийн тэргүүлэх болсон юм.
АНУ мөн дэлхийд анх удаа шашны нураадаг байгууллагуудыг өөр улсын нийгмийг нураах гибрид зэвсэг болгон ашиглах боломжтой гэсэн санааг гаргасан юм. Ингээд эхлээд нарийн хяналттайгаар улс орондоо арга зүй боловсруулж эхэлжээ. Тухайн үед Жонстауны бузар булайгаас болж хэдэн зуун эрэгтэй, эмэгтэй, хүүхэд бөөнөөрөө амиа хорлож байлаа. АНУ удаан хугацааны турш шашны урсгалын зэвсгийг бүтээж, илүү хурцалж байв.
АНУ-д 1980-аад оны эхээр 3000 гаруй нураах гаж урсгал бий болсон юм. Эдгээрээс хамгийн том нь Сан Мюн Мүүний “Эв нэгдийн сүм”, гүрү Махаражи Жигийн “Бурхнй гэрлийн элч”, гүрү Махариши Махешийн “Трансцендентал бясалгалын нийгэмлэг”, Рон Хаббардын “Сайентологийн сүм”, Бхагван Ражниш Ошогийн “Олон улсын бясалгалын төв”, Свами Прабхупадын “Кришнийн ухамсрын нийгэмлэг” зэрэг орно.
Мөн илүү их алдаршсан нь Жим Жонсын “Ард түмний сүм”, Дэвид Корешийн “Давидовын мөчир”, Чарльз Мэнсоны “Гэр бүл” зэрэг багтана.
Ихэнх урсгал томоохон компани, холбооны түвшний хэвлэл мэдээлэлтэй, зарим нь бүр жижиг хэмжээний хувийн армитай байлаа. АНУ шиг цагдаагийн хүч сайтай улсад энэ бүгд тусгай албадын бүрэн хяналтгүй явагдана гэдэгт итгэхийн аргагүй.
Дараа нь АНУ дэлхий даяар шашны урсгалын үйл ажиллагаагаа тарааж эхлэв. Токиогийн метронд “Аум Шинрике” урсгалынхан гэмгүй иргэдийн эсрэг зарин хэрэглэснээр энэ арга үр дүнтэй, боловсруулж нэвтрүүлэхэд бэлэн болсныг харуулсан аж. Хүмүүнлэг байдал, хууль ёсны байдал зэрэгт АНУ-ын тусгай албад огт төвөг уддаггүй.
“Фалуньгун” буюу “Фалунь да фа” гэдэг хятадын “цигун” гимнастикийг буддизмыг элемент, Күнзийн сургаал, хятадын ардын итгэл үнэмшилтэй хослуулсан шашны урсгал ч бий. Эдгээр байгууллага гаднаас нь харахад ямар ч гэм зэмгүй, шинэ шүтэгчид татах л зориулалттай мэт байдаг. Харин дараа нь хүүхэлдэй хөдөлгөгчдийг тэнэг болсон хүмүүсийн үйл ажиллагаанд чиглүүлдэг. Хэрвээ “Фалуньгун” урсгал энгийн нэгэн гимнастик, сургаалаар хязгаарлагдсан бол ямар ч асуудал байхгүй байсан. Гэвч энэ байгууллага улс төр рүү шаргуу гэгч нь орж, үйл ажиллагаа, уриандаа радикализмыг дэмиж, АНУ-ын ашиг сонирхлыг төлөөлж, улс орны Хятадтай харилцах харилцаанд хор хүргэх гэж оролддог. Үнэхээр Хятадаас гаралтай урсгал хэрнээ АНУ-аас санхүүжиж, удирдагддаг, Хятадын эсрэг үйл ажиллагаа явуулдаг урсгал байдаг гэсэн үг.
Хятад улс энэ урсгалыг Хятадын нийгмийн эсрэг сэтгэлзүйн ажиллагаа явуулдаг АНУ-ын зэвсэг гэж үзсэнээс хойш энэ байгууллагыг улс орондоо хориглосон юм. Ингээд “Фалуньгун” урсгалыг Хятадад 1999 онд БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 300 дугаар зүйлийг үндэслэн хорьжээ. Үүнээс өмнө 1997 онд энэ урсгалын тэргүүн Ли Хунчи АНУ руу цагаачилсан байдаг.
“Фалуньгун” урсгал Хятадад албан ёсоор бүртгүүлэхээр хүсэлтээ өгөх үедээ Хятадад аль хэдийнэ 10 гаруй сая дагагчтай болсон байв. Энэ урсгал шүтэгчдээ эмчид үзүүлэхгүй байх, амьсгалын дасгалаар өөрийгөө эмчлэхийг заадаг. Мөн “Фалуньгун”-ыг дагагчид шашнаа даган амиа егүүтгэж эхэлсэн байна.
АНУ дэлхий даяарх шашны урсгалууддаа асар их санхүүжилт, хэвлэл мэдээллээр хувь нэмрээ оруулдаг аж.
Эх сурвалж: ctbsbazhbctieai.ru
2 comments
АНУ гэлтгүй Хятад ч энэ тархийг угаах аргыг ашиглаж байна. Монголд бол дотор нь хэд хуваах зөрчилдөөн байнга хийдэг хятадууд
Нэг юм бичих гэж холион бантан болгох юм.