Налайх үүргийн 8 хорооноос хямдралтай нөхцөлөөр өвс авах хүсэлтэй 68 малчин өрхийн 2128 боодол өвс авах хүсэлтийг хүлээн авсан байна.
Энэ хүрээнд 03 дугаар сарын 06-ны өдөр дүүргийн Онцгой комиссын 01 дугаартай хурлын тэмдэглэлийг үндэслэн дүүргийн нөөцийн өвс тараах ажлыг Засаг даргын Тамгын газрын Аж ахуйн тасаг, 8 хорооны Засаг дарга, дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаатай дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар танилцаж, малчидтай уулзан, тэдний санал хүсэлтийг сонссон юм. Энэ удаад 8 хорооны 52 малчин өрх 1672 боодол өвсийг хямдралтай нөхцөлөөр худалдан авлаа.