2020-03-09 12:431min013

М.Энхболд, Ц.Нямдорж, Б.Ундармаа нар МАН-аас нэр дэвших эрхгүй болжээ

ббббб

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тавдугаар сарын 16-наас хойш тодорхой болно. Тэгвэл, намууд 2020 оны УИХ-ын сонгуульд хэн хэнийг дэвшүүлэх, хэн хэнийг дэвшүүлэхгүй байх талаараа удирдах төвшиндөө ярилцжээ.

Тодруулбал, МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдаж хэд хэдэн шийдвэрийг гаргасны нэг нь 2020 оны сонгуульд нэр дэвших боломжгүй хүмүүсийн жагсаалт гаргаж, албан бусаар тодруулжээ. Эх сурвалжийн мэдээллээр тухайн жагсаалтад арав гаруй нэр байгаагаас УИХ-ын гишүүн М.Энхболд, Ц.Нямдорж, Б.Ундармаа, Д.Оюунхорол, Б.Батзориг тэргүүтэй хүмүүс багтсан ажээ.

Ташрамд дуулгахад МАН-ынхан нэр дэвшигчдээ рейтингийн судалгаагаар тодруулах тухай мэдээлэл цацагдаж эхлээд байгаа юм.

АРДЧИЛАЛ.МН