Газрын тосны ханш унажээ. Тодруулбал, энэ сарын 5-нд 51 ам.доллар байсан “Брэнт”-ийн ханш өнөөдрийн байдлаар 34.2 ам.доллар байгаа бол WTI 30.76 ам.доллар байна.
Саудын Араб газрын тосны олборлолт, нийлүүлэлтээ нэмэхээ мэдэгдсэний дараа ханш ийнхүү 10 гаруй ам.доллароор унасан юм. Дашрамд дурдахад, өнгөрсөн дөрөвдүгээр сард газрын тосны ханш 70 ам.долларт хүрч өссөн удаатай юм.