Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн форум АНУ-д болсон байна. Дэлхийн 60 гаруй орны олон мянган төлөөлөгч цуглажээ. Энэ хуралд Монголын 24 иргэн оролцсон байна.
Гэтэл хуралд уригдан оролцсон Канад улсын иргэн коронавирустай болох нь тогтоогджээ. Монголын 24 иргэний 16 нь эх орондоо ирсэн. Тэднийг тусгаарлаж, ажиглалтад авсан байна. Үлдсэн 8 иргэнийг ирсэн даруйд тусгаарлана гэдгийг ЭМЯ-аас мэдээллээ.
Эгзэгтэй цаг мөчид халдвар бүртгэгдсэн улс оронд зорчихгүй байхыг онцгойлон сануулж байна.