Энэтхэгийн Мадхья-Прадеш мужийн нэгэн шүдний эмч өвчтөнийхөө амнаас дөрвөн сантиметр урт шүд авч, дээд амжилт тогтоожээ.
Нэгэн эр шүд нь гаднаасаа өнгө алдаад, өвдөж байна хэмээн шүдний эмнэлэгт ханджээ. Ингээд эмч түүний шүдийг үзээд, авах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна. Ингээд түүний шүдийг аваад хэмжиж үзэхэд 39 миллиметр урт байж таарчээ. Харьцуулахад хүний шүдний дундаж урт ойролцоогоор 20 миллиметр орчим байдаг.
Үүнээс өмнөхөн түүхэнд хамгийн урт шүдээр 3,7 сантиметр гэж бүртгэдсэн байдаг. Ийм урт шүдийг 2018 онд Германд нэгэн өвчтөнөөс авчээ. Тэрээр жилийн дараа л Гиннесийн амжилтын номонд багтсан аж.
Эх сурвалж: mir24.tv
Орчуулсан: Э.МАРТ