2020 оны гуравдугаар сарын 5-ны 08:00 цагаас 2020 оны гуравдугаар сарын 6-ны 08:00 цагийн хооронд ОХУ-аас “Алтанбулаг” боомтоор орсон 196 тээврийн хэрэгсэл, 446 зорчигчийн биеийн халууныг хэмжин, зорчигчдын эрүүл мэндийн байдалд хяналт, тандалт хийжээ.
“COVID-19” халдварын голомттой бүс нутгаар зорчин ирсэн сэжигтэй 3 иргэнийг тусгаарлан Дархан-Уул аймгийн Онцгой комисст шилжүүлээд байна.
Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын алба