Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) өнгөрсөн 3-р сарын 03-нд олон улсын багийн шинэчилсэн чансааг гаргасан байна.
Харамсалтай нь Монгол Улсын шигшээ баг дээрх чансаанд багтаагүй байна. Харин Ази болон далайн бүсийг Австралийн шигшээ баг чансааг тэргүүлж буй бол араас нь Иран, Шинэ Зеаланд, Хятад, Өмнөд Солонгосын шигшээ багууд удаалжээ.
Харин хамгийн өндөр оноог АНУ-ийн баг цуглуулж, 781.6 оноогоор дахин тэргүүлж, 2019 оны дэлхийн аварга Испанийн шигшээ баг 722.6 оноогоор аман хүзүүдсэн бол, Австралийн шигшээ баг 666.5 оноотойгоор гурав, 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт Аргентин улсын шигшээ баг дөрөвдүгээр байранд 663.7 оноотойгоор бичигджээ.