УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж, Засгийн газрын саналыг авахаар хүргүүллээ.
Энэхүү хуулийн төслийг хэлэлцэж баталснаар байгалийн баялгийн үр шимийг тэгш хүртээх, зөв зохистойгоор ашиглах чиглэлд Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлттэй уялдсан бодлогын өөрчлөлт, шинэчлэлт эрчимтэй хийгдэх нөхцөл бүрдэж, нийгэмд эерэг үр дагавар бий болох юм байна. Түүнчлэн Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой төр, хувийн хэвшлийн аливаа байгууллага, хуулийн этгээд, хувь хүнтэй холбоотой аливаа нэмэлт зардал гарахгүй гэдгийг хууль санаачлагч онцоллоо.