Коронасвирусын халдвараас үүдэж, эдийн засагт хүндрэл үүсэж буй талаар мэргэжилтнүүд мэдээлэх болсон. Эдийн засгийн хүндрэлтэй энэ нөхцөл байдалд Монгол Улс төсөвтөө тодотгол хийх эсэхийг сэтгүүлчид Сангийн сайдаас асуухад “Төсөв тодотгохгүй, тодотгох шалтгаан бий болоогүй. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш эдийн засгийнхаа суурь зорилтыг сайн сайжруулсан. Нэг жилийн хүндрэлийг даван туулах боломж бүрдсэн” гэх тайлбарыг өглөө.
Мөн нөхцөл байдалдаа тохируулаад зохицуулаад явчихна гэв.
Б.ИРЭЭДҮЙ