2020-03-04 09:201min05

Ээлж хүлээлцэх үед жижүүрийн өрөөнд байсан цагдаагийн жолооч буудуулж амиа алдлаа

PtltxhKERoqbpZSjXDutsagdaa_dohio

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын цагдаа-жолооч, ахлах ахлагч Б цээжиндээ буудуулсан шархтай Цэргийн төв эмнэлгийн Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний клиникт эмчлүүлж байгаад уржигдар нас баржээ.

Өнгөрсөн сарын 22-ны өглөө тус газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын тасгийн алба хаагчид ээлж солилцох үед өрөөнд нь сууж байжээ. Улмаар ахлах дэслэгч Батсуурь галт зэвсэг хүлээлцэж байхдаа хоолойд нь сум орсныг мэдэлгүйгээр бууны гох дарснаас ийм золгүй явдал болжээ.

Ийм явдал болсон даруйд ЦЕГ-аас ажлын хэсэг гарч Сүхбаатар аймагт ажилласан бөгөөд цээжиндээ шархадсан жолоочийг нисдэг тэргээр нийслэлд авчран дээрх эмнэлэгт хэвтрүүлэн, шаардлагатай бүх л арга хэмжээ авсан байна. Уг хэргийг Улсын Ерөнхий прокуророос тогтоосн харьяаллын дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй бөгөөд ахлах дэслэгч Батсуурийг Эрүүгийн хуулийн 10.6 дахь хэсэгт заасан болгоомжгүйгээр хүний амь хохироосон үндэслэлээр байцааж, батлан даалтад гаргасан байна.

Г.ОРЧЛОН