Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшиж, Баян-өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн хойд ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эгь-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүсийн нутгийн зүүн хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, говийн бүсийн нутгийн баруун хэсгээр 7-12 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 4-6 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 22 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн