Коронавирусийн улмаас дэлхийн хамгийн баян хүмүүс долоо хоногийн дотор 444 тэрбум доллар алджээ

2020-03-03 13:221min0
bloomberg11

Дэлхийн хамгийн баян 500 хүний хөрөнгө долоо хоногийн дотор 444 тэрбум ам.доллароор буурсан тухай “Bloomberg” агентлаг мэдээлжээ. Үүний гол шалтгаан нь коронавирусын тухай мэдээлэл дэлхийн зах зээл дээрх хувьцааны үнэ буурахад нөлөөлж байгааг тус агентлаг онцолсон байна. “Амазон” корпорацийн тэргүүн Жефф Безос, “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс мөн “Louis Vuitton Moet Hennessy” ерөнхий захирал Бернар Арно нар хохиролынхоо хэмжээгээр тэргүүлжээ. Тэдгээр бизнесменүүдийн нийт хөрөнгийн хэмжээ 30 тэрбум ам.доллароор буурсан байна. Дэлхийн баячуудын жагсаалтад 25 дугаарт бичигддэг “Tesla”компанийн тэргүүн Илон Маск долоо хоногийн дотор 9 тэрбум ам.долларыг алджээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй