2020-03-02 17:151min00

Хүн амын тоогоор дэлхийд 4-т ордог Индонезид коронавирус илэрчээ

4800

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо улсаас нь коронавирусын хоёр тохиолдол илэрсэн гэж 03 дугаар сарын 02-ны даваа гарагт мэдэгдлээ. Энэ нь дэлхийд хүн амын тоогоороо 4-т ордог улсад анхны тохиолдол юм.

Өвчтөнүүд нь Индонезийн иргэд бөгөөд бүгдийг нь эмнэлэгт хэвтүүлсэн гэж тэмдэглэж байна. Гэхдээ тэд яаж халдсан, ямар эмнэлэгт байгаа тухай мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа юм.

Даваа гарагийн өглөөний байдлаар дэлхий дахинаа Covid-19-ийн халдварыг 88,9 мянга гаруй хүн авч, 3044 хүн нас баржээ. Харин 44,8 мянга гаруй өвчтөн эдгэрсэн аж.

Coronavirus detected in Indonesia-н зурган илэрц

tsn.ua/ru