Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ЗСБНХУ-ын Ерөнхийлөгч асан, Олон улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн судалгааны сангийн тэргүүн Михаил Горбачевт 89 насны ойн мэнд хүргэлээ. Ерөнхийлөгчийн мэндчилгээг өнөөдөр Кремлийн сайтад байршуулсан байна.
“Таныг туршлагатай, нэр хүндтэй улстөрч, төрийн зүтгэлтэн, манай улсын болон дэохийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн гэж үзэх бүрэн эрхтэй. Та өнөөдөр ч ихээр хөдөлмөрлөж, олон нийтийн үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж, хүмүүнлэгийн шаардлагатай төслүүдийг амьдралд хэрэгжүүлсээр яваа” гэж мэндчилгээнд бичжээ.
Путин мэндчилгээнийхээ төсгөлд түүнд эрүүл энх, амжилтыг хүсэн ерөөсөн байна.
Михаил Горбачев нь Зөвлөлт, Оросын төр, улстөр, нам, нийгмийн зүтгэлтэн юм. Тэрбээр 1985-1991 он хүртэл Зөвлөлтийн Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.
1988-1989 онд ЗСБНХУ-ын Дээд зөвлөлийн бүгд хурлын сүүлчийн даргаар, 1989-1990 онд ЗСБНХУ-ын Дээд зөвлөлийн анхны даргаар ажиллаж байсан. Үүнээс гадна тэрбээр ЗСБНХУ-ын анхны бөгөөд цорын ганц Ерөнхийлөгч. Горбачев 1990-1991 онд энэ албыг хашиж байсан юм. 1990 онд тэрбээр Нобелийн энх тайвны шагнал хүртжээ.
www.kp.ru