Өмнөд Солонгост Коронавирусын халдварын тархалт хурдацтай нэмэгдэж, Хятад улсын дараа орох Дэлхийн хоёр дахь том халдварын голомт болоход нөлөөлсөн хэмээн Солонгосчууд үзэж, Шинжёнчи сүмийн тэргүүн Ли Ман Хэ болон бусад 12 хүнийг хүн амины хэрэгт буруутгаж, мөрдөн шалгуулах хүсэлтийг Сөүлийн төв дүүргийн прокурорын газарт гаргаад байгаа тухай мэдээлэл олон нийтэд цацагдах болсон.
Ийнхүү хүн амины хэрэгт буруутгагдаад байгаа Шинжёнчи сүмийн тэргүүн Ли Ман Хэ хэвлэлийн хурал зарлаж, Өмнө Солонгосын ард иргэдээс өвдөг сөгдөн уучлалт гуйсан байна.
Өдгөө 89 настай тэрбээр “Би өөрийн зүгээс болон сүмийнхээ нийт гишүүдийн өмнөөс хүлцэл өчиж байна. Мэдээж энэ бүхэн санаатай үйлдэл байгаагүй. Ийм олон хүнд халдвар тархана ч гэж төсөөлөөгүй. Бид маш их хичээсэн ч урьдчилан сэргийлж чадсангүй. Засгийн газар халдварт өвчний тархалтын эсрэг маш их хүчин чармайлт гарган ажиллаж байгаад талархаж байгаа. Цаашид халдварын цар хүрээг бууруулахын төлөө эрх баригчидтай хамтран ажиллаж, хүн хүч болон эд материалын дэмжлэг үзүүлэх болно” хэмээн хэлжээ.
1 comment
ШАШНЫГ НЬ УСТГАЛД ОРУУЛ