Эрүүл мэндийн яаманд “Монголын Үндэсний хүүхдийн кино академи”-ийн хамт олон, суралцагч хүүхдүүдээс “Араг Шивнээ” ХХК-д үйлдвэрлэсэн 200 ширхэг маскыг хандивласан байна.

Тус академийнхан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд шинж төрлийн коронавирус буюу COVID 19-оос урьдчилан сэргийлэх ажилд өдөр шөнөгүй, цаг наргүй ажиллаж байгаа Эрүүл мэндийн байгууллагад талархаж буйгаа илэрхийлэв. Мөн иргэдийг ухамсартай байж төр засгаас гаргаж буй аливаа шийдвэрт хүлээцтэй, ухамсартай хандан энэхүү хүнд нөхцөл байдлаас гарахыг уриаллаа.

“Монголын үндэсний хүүхдийн кино академи” НҮТББ /МҮХКА/ нь Монгол хүүхдүүдийн авьяас чадварыг нээн илрүүлж хүүхдийн хөгжил, соёл боловсролд зориулсан бүрэн хэмжээний болон богино хэмжээний уран сайхны кино, олон ангит кинонууд, баримтат кино, телевизийн контент, хүүхдийн нэвтрүүлэг зэрэг дэлгэцийн бүтээлүүдийг туурвидаг байгууллага юм.

By updown

4 thoughts on “ЭМЯ-нд Монголын Үндэсний хүүхдийн кино академиас 200 ширхэг маск хандивлалаа”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн