АТГ-аас нэр бүхий хүмүүсийн хэргийг Прокурорт шилжүүлсэн тухай өнгөрсөн сард мэдээлсэн. Эдгээр хүмүүсийн дотор Ерөнхий сайд асан М.Энхсайханы нэр явж байсан юм. Тэгвэл өнөөдөр түүний хэрэг шүүхэд шилжсэн байна. Энэ тухайгаа твиттер хуудсаараа ийнхүү мэдээлжээ.
Тэрбээр “Шинийн 8-ны шуурхай мэдээ: “Прокурор дуудлаа. АТГ-ээс бэлдсэн хавтаст “хэргээ” бариад шүүх рүү хүргэгдлээ. Тэднээс хууль ёс, шударга ёс хүлээх хэрэггүй боллоо. Бие даасан, хараат бус Шүүх байгаа гэж найдах л үлдэв” хэмээв.
Түүний хэргийг АТГ-аас прокурорт шилжүүлсэн тухай мэдээлэл гарах тэрбээр ” Прокуророос дуудлаа, очлоо, сонслоо
..ТТ төслөөр УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлж…(Хашилтанд Яллах дүгнэлтийн томьёолол)
“хорлон сүйтгэхийг завдсан үйлдлийг Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэй гүйцэтгэсэн үйлдэлд” ЭХ 19.6-1-ээр зүйчилж..анхан шатны шүүхэд шилжүүлсүгэй.
Элбэгдорж, Сайханбилэгийг хамт яллах гэсэн боловч байхгүй тул хэргийг тусгаарласан бололтой.
Ихэд яарч байна даа. Дээрээс хэн захиалаад байгаа нь ойлгомжтой доо” хэмээн жиргэж байсан юм.
Н.БАТАА