БНСУ: Шинжёнчи сүмийн тэргүүн Ли Ман Хэг хүн амины хэрэгт буруутгаж, эрэн сурвалжилж байна

Өмнөд Солонгост Коронавирусын халдварын тархалт хурдацтай нэмэгдэж, Хятад улсын дараа орох Дэлхийн хоёр дахь том халдварын голомт болоод байна. Үүнд христын гаж урсгал болох Шинжёнчи сүмийн цуглаан нөлөөлсөн гэж Солонгосын ард түмэн үзэж байгаа юм.  Сөүл хотын захиргаа өнөөдрийн байдлаар Шинчёнжи сүмийн тэргүүн Ли Ман Хэ болон бусад 12 хүнийг хүн амины хэрэгт буруутгаж, мөрдөн шалгуулах хүсэлтийг Сөүлийн төв дүүргийн прокурорын газарт гаргааад байна.

Энэ тухай youtube хуудсанд zolboo tv дараах мэдээллийг өгсөн байгаа. Мэдээнд:

-Тэгү хотод коронвирусээр өвчилсөн 2236 хүний 53 хувь нь Шинжёнчи гэх буруу урсгалын цуглаанд явдаг. Маш олон хүнд халдвар тараасан 61-тэй эмэгтэй 3 удаа шинжилгээнд орохоос татгалзаж, заавал сүм цуглаандаа очсон, хоёр ч удаа цуглаанд оролцсон нь ийнхүү өвчин тархах шалтгаан болсон гэж Солонгосчууд үзэж байна.

Солонгосын засгийн газраас Тэгү хотын буруу урсгалын Шинжёнчи сүмийн гол хүн болох тэргүүн Ли Ман Хэ-г одоогийн байдлаар эрэн сурвалжилж байгаа. Яагаад вэ гэхээр халдвар авсан 61-тэй эмэгтэй халдвар авсныхаа дараа хоёр удаа цуглаандаа очсон. Тэр үед нь Солонгосын засгийн газраас дээрх эмэгтэй нь хоёр удаа цуглаанд очсон учраас цуглаанд оролцсон бүх хүнийг шалгах ёстой гээд тэр цуглаанд очсон бүх хүмүүсийн нэрсийн жагсаалтыг авах гэсэн боловч эхэндээ 1000 хүн гэж худал хэлсэн байдаг.

Дараа нь 3000, 6000, 9000 гээд хүний тоо нэмэгдсэн. Ингээд мэдээлэл зөрүүтэй өгөөд байхаар нь бүх бичиг баримтыг нь хурааж аваад шалгахад 11000 хүн цуглаанд явсан нь тогтоогдсон байна. Коронавирус тээгчтэй цуг цуглаанд оролцсон 11000 хүний 3000 –тай нь холбогдох боломжгүй. Цагдаа нар эрэн хайж байгаа боловч олдохгүй байгаа гэх мэдээллийг өгч байна талаар дурдагдсан байгаа.

Ли Ман Хэ

Шинжёнчи сүмийн тэргүүн Ли Ман Хэ нь 1931 оны 9 сарын 15-нд БНСУ-ын Хойд Кёнсанг мужийн Чондо хотод төрсөн байна. Энэхүү сүмээ анх 1984 онд байгуулж байжээ. Ли Ман Хэ нь коронавирусыыг “Итгэлийн сорилт” гэж мэдэгдсэний дараа сүмд итгэгчид олноор цугласан учраас ийнхүү хурдацтай тархаж байгааг Солонгосын төдийгүй дэлхийн хэвлэлүүд мэдээлсэн байгаа.

Ямартай ч Өмнөд Солонгосын олон нийт сүмийн хаалттай нууцлаг байдал, бага орон зайд олон итгэгч нэртэй хүмүүсийг цуглуулдаг зэрэг нь коронавирусийн халдвар тархах гол нөхцөл болсон гэж шүүмжилж байгаа юм.

Ням гарагт Шинчёнжи сүмээс гаргасан мэдэгдэлд өөрсдийгөө эрх баригчидтай хамтран ажиллаж байгааг батлаад сүмийн гишүүдийг ялгаварлан гадуурхах, дарамтлах явдлыг зогсоохыг уриалжээ. Мөн тус сүмээс Өмнөд Солонгос дахь нийт 317 320 гишүүн болон дадлагажигчийнхаа нэрсийн жагсаалтыг эрх баригчдад гаргаж өгснөө мэдээлсэн байна.

 Эх сурвалж: ZOLBOO.TV, ЁНХАП

5 thoughts on “БНСУ: Шинжёнчи сүмийн тэргүүн Ли Ман Хэг хүн амины хэрэгт буруутгаж, эрэн сурвалжилж байна

  1. Зочин 2020-03-02 17:29 at 17:29

    Ямар балай юм бэ.

    Хариулах
    1. Шударга төр 2020-03-04 16:21 at 16:21

      Хууль хөгжсөн орон сайхан юм,Монголд худал зүйлчлэхгүй бол тэгээд өнгөрнө ,шоу жаахан хийнэ,авилага өгнө,тэгээд хэрэгсэхгүй болно

      Хариулах
  2. Ххр 2020-03-03 01:52 at 01:52

    Энэ балиар өвгөний сүм монголд байдаг.Ааваа намайг эдлээч бил үүү

    Хариулах
  3. Үнэн үг 2020-03-04 09:44 at 09:44

    Шашин, сүмийн мөн чанарыг энэ вирус ил болгож өглөө дөа. Ватиканыг хар даа пап нь хүртэл өвчин авчихлаа шүү дээ. Ялгаагүй л махан биенд төрсөн хүн шүү дээ. Байгалийн хуулийг үл тоож яаж болох вэ дээ.

    Хариулах
  4. Болд 2020-03-04 17:02 at 17:02

    Манайд ирээд нуугдсан байх бии дээ

    Хариулах

Ххр-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн