“Сэнгүр” шар айраг Монголын брэнд мөн үү?

-MCS–ийнхэн “Сэнгүр”-ийг сурталчлахдаа эх орны цэвэр хөрсөнд ургасан амуу будааг, зөрөг цэцгийн хандаар исгэж, өөр юу ч билээ олон орцыг нь дурдаж, улмаар ISO 22000:2005, чанарын удирдлагын ISO 9001:2008 стандартуудын дагуу Монгол залуусын эх орондоо орчин үеийн технологиор үйлдвэрлэдэг тухайгаа яруу тодоор танилцуулдаг-

Хэдэн жилийн өмнө MCS-ийн нэрийн бүтээгдэхүүний нэг, үндэсний том брэнд гэгддэг “Сэнгүр” шар айраг Азийн шилдгээр тодорч, алтан медаль хүртэж байв. Нөгөөтэйгүүр манайхан нэг үеэ бодоход цагаан архийг хэрэглэхээсээ илүүтэй шар айргийг таашаах болсон нь нууц биш. Энэ нь иргэд импортын, эсвэл аль нэг улсын гадны брэндээс илүү үндэсний үйлдвэрлэл, дотоодын үйлдвэрлэлээ дэмждэг болсонтой холбоотой юм.

Гэвч та бидний бахархан хүртдэг “Сэнгүр” гэх шар айргийг яг дотоодын, Монголын брэнд гэж хэлэхэд хэцүүхэн гэдгийг эх сурвалж өгүүлэв. Тэгвэл бидэнд олдсон баримтаар MCS-ийн шар айргаа хариуцсан охин компани болох “MCS Asia Pacific Brewery” нь чухамдаа шар айрагныхаа дийлэнхийг гаднаас оруулж ирдэг төдийгүй бүр Орост савладаг аж.

Хамгийн гол нь, MCS–ийнхэн “Сэнгүр” шар айргийг сурталчлахдаа, эх орны цэвэр хөрсөнд ургасан амуу будааг, зөрөг цэцгийн хандаар исгэж, өөр юу ч билээ олон орцыг нь дурдаж, улмаар ISO 22000:2005, чанарын удирдлагын ISO 9001:2008 стандартуудын дагуу Монгол залуусын эх орондоо орчин үеийн технологиор үйлдвэрлэдэг тухайгаа яруу тодоор танилцуулдаг.

Гэтэл ганцхан сард л гэхэд 700 тонн амуу соёолжийг шар айрагны түүхий эд хэмээн хилээр оруулж иржээ. Мэдээж хүлээн авагч нь “MCS Asia Pacific Brewery” бол илгээгч нь БНХАУ-ын “Cofco Malt /Dalian/” компани гэнэ. Үүнээс үүдэж үндэсний хамгийн том үйлдвэрлэгч хийгээд экспортыг дэмжигч “MCS” групп хэрэглэгчдээ хуурсан уу гэх асуулт урган гарч ирч байна.

Бас болоогүй ээ, тус компанийн импортын шар айраг дунд манай үндэсний “Сэнгүр” брэнд цохиж яваа нь аргагүй анхаарал татаж байгаа юм. Баримтаас харахад, тус бүр зургаан ширхэг хуванцар савлагаатай /нэг бүр нь 2.3 литр/ “Сэнгур” /Оросоор ү үсгийг у-гаар бичсэн/ шар айраг Оросын “ООО Объединенные пивоварни Хейнекеи” үйлдвэрээс “MCS Asia Pacific Brewery” компанид хаяглагдан ганцхан сард л гэхэд 5264 боодолтойгоор хилээр орж иржээ.

Үүнийг нийт хэмжээгээр нь тооцвол 72643 литр “Сэнгүр” шар айраг үндэсний гэх шошго наалган, зах зээлд гарахаар Монголд оруулж ирсэн гэсэн үг. Энэ хоёр компанийн гэрээний дүнг ам.доллараар илэрхийлэхэд 879 мянга буюу хоёр тэрбум гаруй төгрөг болж байна. Эндээс харахад, жинхэнэ “Монгол” шар айраг маань ч жинхэнэ биш л болж таарч байна. Том хэмжээгээр тооцоход, зургаахан сарын хугацаанд нийт 155 мянга 600 боодол “Сэнгүр” пиво хойд хөршөөс орж ирсэн ба эцсийн дүн нь 2.2 сая литр орчим болж байна.

Тиймээс Монголын үндэсний бүтээгдэхүүн, дотоодын үйлдвэрлэлийн шилдэг жишиг, Азийн алтан медальт “Сэнгүр” шар айраг яг үндэснийх мөн үү гэх асуултад “MCS”-ийнхэх хариулт өгч, түүнийгээ нотлох шаардлагатай. Түүхий эдийг нь хятадууд нийлүүлээд, оросууд үйлдвэрлээд, хуванцар саванд хийж илгээснийг “MCS Asia Pacific Brewery”компани хүлээн авч лаазлаад, дээр нь Үндэсний үйлдвэрлэл гээд наачихдаг юм шиг л ойлгогдоод байна даа.

Эцэст нь хэлэхэд тус компани Их эзэн Чингис хааны ундаалж явсан “Сэнгүр” горхины нэрээр нэрлэсэн шар айргийг үйлдвэрлэснээ зарлан тунхаглаж, үүнээс илүү зөөлөн бас амттай, үндэсний брэнд болсон шар айраг гэж үгүй хэмээн мэдэгдээд байсан ч энэ нь худал бололтой.Дахин хэлэхэд ISO 22000:2005, чанарын удирдлагын ISO 9001:2008 стандартуудын дагуу Монгол залуусын эх орондоо орчин үеийн технологиор үйлдвэрлэдэг шар айраг хэмээн сурталчилдаг нь үнэнээс ихээхэн хол зөрж байна.

Эх сурвалж: “Өглөөний сонин”

updown.mn

Мэдээний админ

Learn More →

17 thoughts on ““Сэнгүр” шар айраг Монголын брэнд мөн үү?

  1. Nathaniel 2017-08-19 19:45 at 19:45

    payday loans lynchburg va
    payday loans online
    american payday loans

    Хариулах
  2. dgjfdqzmtq 2023-04-14 11:05 at 11:05

    “Сэнгүр” шар айраг Монголын брэнд мөн үү? – updown.mn
    adgjfdqzmtq
    [url=http://www.g7v648rbct04tt2j9efqe67893g732aes.org/]udgjfdqzmtq[/url]
    dgjfdqzmtq http://www.g7v648rbct04tt2j9efqe67893g732aes.org/

    Хариулах
  3. スーパーコピー時計n級とは 2023-04-15 15:38 at 15:38

    Aluminum Blade Fan
    Vibrating Hard On-Brown
    スーパーコピー時計n級とは

    Хариулах
  4. ブランド財布コピー代引きスーパーコピー時計優良専門店 2023-04-17 03:54 at 03:54

    Hair Clipper
    Folding Dinning Table
    ブランド財布コピー代引きスーパーコピー時計優良専門店

    Хариулах
  5. 在线赌场游戏 2023-04-18 03:02 at 03:02

    Ear Notch
    ブランドコピー品サイト
    股本赌博

    Хариулах
  6. アイフォン8ケースブランドコピー 2023-04-18 09:14 at 09:14

    Safety Glasses Virus Medical Goggles
    牲交AⅤ视频
    時計スーパーコピーeta

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн