Өнөөдөр Дорноговь, Сүхбаатарын залгаа нутгаар ахиухан хэмжээний цас орж, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цасан шуурга шуурч, говь, талын нутгаар хүчтэй салхитай байхыг онцгойлон анхааруулж байна.
2020 оны 03 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар хойноос секундэд 8-13 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эгь-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 1-6 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 8-10 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.