ОУВС-гийн техникийн багийн ажлын хэсэг гуравдугаар сард Монгол Улсад ажиллах товтой байсан. Ингэхдээ эдийн засгийн төлөв байдал, ирээдүйн хандлага дээр төвлөрч ажиллахаар төлөвлөөд байсан юм.
Тэгвэл тэд коронавирусийн дэгдэлтээс үүдэж энэхүү ажлаа хойшлуулсан байна. Энэ тухай өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийх үеэрээ хэллээ.
Дашрамд дурдахад, ОУВС-гийн хөтөлбөр ирэх тавдугаар сард дуусах юм. Одоогоор Төв банкны зүгээс “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” Монгол Улсад олон талаараа үр дүнгээ өгсөн гэдгийг танилцуулаад буй. Харин хөтөлбөрийг үргэлжлүүлэх эсэх нь зургаадугаар сард болох УИХ-ын сонгуулийн дараа бүрдсэн парламентийн мэдэх асуудал гэдгийг ч дурдсан билээ.