УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн фэйсбүүкээр Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын талаар өөрийн байр сууриа дараах байдлаар илэрхийлжээ.

Тэрбээр ” Танайх гэдэг айлд хэлж ирдэггүй, хийсч ирдэг хүнд өвчин зовлон тусаад шаналж байхад хөршүүд чинь бүгд сэжиглэж, үүд хаалгаа түгжин орж ирэхээ больвол ямар санагдах вэ. Харин ядруухан ч гэсэн сайхан сэтгэлтэй нэгэн хөрш чинь хонины гуя барьж орж ирээд шөл хийж биеэсээ тэнхрүүлээрэй гээд гарвал тэр хөршийнхөө багахан ч гэсэн ач тусыг насан туршдаа мартана гэж үү.

Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг байх тухай өвгөдийн алтан сургаалийг Монголын төр хүнд хэцүү үед нь Хятадын ард түмэнд 30 мянган “шөлний” хониор хандив өргөж хэрэгжүүллээ. Үүнд ганцхан Ерөнхийлөгчийн бус, хоттой хонио ч, хойморийнхоо “сангийн бор” авдар доторхийг ч мэддэг Ерөнхий сайдын бодол, сэтгэл шингээстэй байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас тэвдэж явахад тэвнээр тусла гэж Монголын маань сайхан үг байдаг юм” гэж хэлэхэд хариуд нь Си Жин Пин дарга “Хүнд хэцүү үед өгсөн дуслын хариуд, бүтэн голыг өгөхөд ч болно” гэсэн Күнзийн сургаалийг иш татан бэлэгний батламжийг баяртайгаар хүлээн авчээ.

Хандивын батламжийг олон улсын албан хэл гэдэг англиар бус, мөн хятадаар бус худам Монгол бичгээрээ бичиж гардуулсан нь Монгол өөрийн гэсэн хэл соёл, түүхтэй өвөрмөц нэгэн үндэстэн гэдгээ Хятад төдийгүй дэлхий дахинаа эвтэйхэн ойлгуулж буй хэрэг мөн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өвөрмөц айлчлалыг бүх дэлхий, түүн дотроо Хятадын ард түмэн сайшаан талархаж байна. Ялангуяа хөрш Хөлөнбуйрын барга монголчууд, хорчины цахар үзэмчин монголчууд, цаашлаад Хөх нуурын хошууд, Тэнгэр уулын торгууд, дээд монгол гээд бүх монголчууд маань нүүдэлчин монголчуудын гал голомт болсон тусгаар тогтносон МОНГОЛ улсаараа бахархаж элэг нь дэвтэж, баярлаж омогшин суугаа нь гарцаагүй” гэжээ.

 

By updown

7 thoughts on “Х.Болорчулуун гишүүн Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалтай холбоотойгоор дараах байр суурийг илэрхийлжээ”
  1. Үнэн үнэн онгоцноос ямар цоглог бууж ирж байнаа Жинхэнэ ТЭНГЭРЛЭГ МОНГОЛ ЭР ХҮН шиг харагдсан шүү Костюмтай , Ямар даарсан бээрсэн халгасан айснн эмээсэн шинжгүй Нөгөөдүүл нь бүрзийчихсэн пальтогоо товчилоод захаа босгочихсон. Манай хүн айлд биш өөрийнхөө нутагт ирж байгаа юм шигл бардамхарагдсн шүү

  2. Омогшоод бас самсаа шархираад мөн ч баярласан шүү. Монгол улсаа сэвхийтэл нэр хүндийг нь өргөчихлөө.

  3. Дэлхий нийтээр Аюулт халдварт өвчин Коронавирусийн халдвараас сэргийлэх (COVID-19) өвчинтэй тэмцэж байгаа эгзэгтэй, эрсдэлтэй үед анхны голомт болсон Мөнхийн хөршдөө айлчлан очиж найрсаг харилцаагаа улам бэхжүүлэн зовох цагт нөхрийн чанар гарган Монгол хүний сэтгэлийн дэм үзүүлсэн Ерөнхийлөгчдөө талархаж байна

  4. Дээдэс тэнгэрээс заяатай Бөртэ чоно гоо Маралын удамт Монгол төрийн 3 өндөрлөгтөө баярлаж талархасанаа илэрхийлэе, Монгол төрийн сүлд хийморь бадараг,

  5. Хятадад харьяалагдаж буй монголчууд маань баярласан байх даа.Тэдэнд монгол хүн гэх омогшлыг төрүүлсэн болов уу.Тэд бас бусдынхаа хүндэтгэлийг хүлээх болно

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн