Нэгдсэн статистик гараагүй байгаа ч Монголын ард түмнээс 5 сая гаруй юаны тусламж, хандив өгөөд байгаа тухай БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй хэлжээ.
Тэрбээр ” Нэгтгэсэн статистик гараагүй боловч Монгол Улсын ард иргэдээс 5 сая гаруй юань, бусад эм эмнэлгийн эд хэрэгсэлийг шинэ төрлийн коронавирусын тархалттай холбоотой үүссэн нөхцөл байдалд БНХАУ-д тусламж хандив үзүүлээд байна” гэсэн байна.