Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болно

Засгийн газар өнөөдөр 10:00 цагаас цаг үеийн асуудлаар ээлжит бусаар хуралдахаар төлөвлөж байна. 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр буюу шинийн хоёронд Засгийн газар ээлжит бусаар хуралдаж коронавируст халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээнд зориулж нөөц сангаас 6,5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийхээр шийдвэрлэсэн.

Уг санхүүжилтийг эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдваргүйтлийн бодис худалдан авах, эмч, эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлс, унаа, шатахуунд зарцуулах юм.

Мөн өнөөдөр Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин 12.00 цагаас Нэгдсэн үндэсний байгууллагын суурин зохицуулагч Тапан Мишра, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордица нартай уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцох юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн