Шинэ коронавирусийн халдвар тархахаас сэргийлэн, иргэдийг олноор цуглуулахгүй байх үүднээс энэ оны хоёрдугаар сарын нийгмийн даатгалын тайланг хуулийн хугацаанд ЦАХИМААР ирүүлэхийг Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэсээс нягтлан бодогч, холбогдох албан хаагчдад уриалжээ. Тайланг хэвлэмэл хэлбэрээр гуравдугаар сарын тайлантай хамтатган 2020 оны дөрөвдүгээр сарын 05-ны дотор ирүүлэхийг мэдэгджээ. Мөн шуудангаар илгээж болох аж.
Түүнчлэн 2020 оны гуравдугаар сарын 05-ны дотор НД07 ба НД08 тайланг үнэн зөв гарган, ЦАХИМААР ирүүлэхдээ хариуцсан байцаагч нартай төлсөн шимтгэл, үлдэгдэл, даатгуулагчийн тоо зэрэг мэдээллийг солилцон, хамтран ажиллахыг уриалжээ. Лавлах утас 7014-2227.