Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-д айлчилна хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн билээ. Тэрбээр коронавирусийн халдварын голомтот улс руу зорчиж байгаа тул Төрийн тэргүүн болон дагалдан явах багийнхан ирсэн даруйдаа тусгаарлагдах гэнэ.
Энэ талаар Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин хэлэхдээ: Ерөнхийлөгч үдээс хойш БНХАУ-д очоод өдөртөө буцаад ирнэ. УОК-ын даргаас зөвшөөрөл хүссэн. Би өнөөдөр зөвшөөрөл өгч гарын үсэг зурлаа. Арваад хүн Ерөнхийлөгчийг дагалдан явах юм байна. Ирээд журмын дагуу 14 хоног тусгаарлагдана.