Газрын тосны үнэ унажээ

Энэ оны дөрөвдүгээр сард нийлүүлэх Brent маркийн газрын тосны үнэ 2.83 хувиар буурч, нэг баррель нефть 52.72 доллар болсон тухай ТАСС мэдээлэв. Хамгийн сүүлд нефтийн үнэ 2019 оны 1-р сарын 2-нд баррель нь 55 доллар болж буурч байв.
Тэгвэл WTI маркийн газрын тосны үнэ 2.32 хувиар буурч баррель нь 48.74 доллар болжээ. БНХАУ-аас гадна коронавирусийн хурдацтай дэгдэлт хурдацтай тархаж байгаа нь газрын тосны үнэд нөлөөлж эхэлжээ.
